Натюрморт гэж юу вэ?

18 08 2008

Уран зургийн сургуульд ороход дандаа натьюрмортоор шалгалт өгдөг. Натюрморт гэж юу юм бэ?….зүгээр л хэдэн юм тавцан дээр тавиад хараад зурахыг хэлдэг гэж бодож байгаа бол андуурч байна шүү!!!…Тэгэхээр натюрморт бол уран зургийн цагаан толгой болоод ертөнц дээр бодитоор оршиж буй амьгүй биеийн бүтэц гэрэл сүүдрийн хуулийг судалдаг шинжлэх ухаан юм. Натьюрмортийн байгуулалтыг зөв хийх нь хүний сэтгэхүйг асар их тэлдэг юм шиг байна лээ… Хэрвээ натюрморт сайн сурч судалбал чи зохион бүтээгч болж ч болно. Нөгөө Леонардо Давинчи гэдэг нөхөрийг мэднэ биз дээ..тэр чинь уран зураач зохион бүтээгч инженер байсан шүү дээ…Тэрээр элитийн соёлтой хүн байсаан….оюун санаа ёстой жинхэнэ үеийнхнээсээ тасарчижээ гэмээр сэтгэдэг байжээ…Заза гүн гүнзгий тэр леонардо гэх мэтээр яахав ангайгаад суучдийн…зүгээр натюрморт хэрхэн зурах сэдэв лүүгээ хазайя……





Өөрөө уран зураг сонирхдог уу?..Тэгвэл танд

7 07 2008

Уран зураг, дизайн, архитектураар алсдаа явья гэж бодож байгаа бол би танд боломжоороо туслая!!!

Ер нь миний блог зураг зурж сурагчдын блог гэж би бодож хийсэн юм л даа…за олон юм нуршаад яахав ТАВТАЙ МОРИЛ!





Улаанбаатарт гарсан их бослогоор…

3 07 2008

2008-07-01-ний өдөр Монгол улс даяар их гамшиг үймээн самуун гарсан билээ. Үүнээс болоод гадуур хорио тавигдаж, соёлын асар их өв устаж үгүй болж, нэлээд хүн бэртэж гэмтэж үхсэн нь харамсаад барамгүй….Энэ үеэр уран зургийн галлерейн зургууд шатаж үгүй болж урагдаж устлаа үүнд харамсаад харамсаад барамгүй гай тохиолдлоо…Үүнд Миний сэтгэл машид харамсаж байна….





Миний блог-уран зургийн блог

3 07 2008

Сайн байцгаана уу ирээдүйн зураач зохион бүтээгчидээ?  Монголд хүүхэд залуучуудад зориулсан зураг  урлалын мэдээлэл их хомс юм шиг санагдсан… надаа лав олддоггүй байсан болохоор өөрийн блогоороо дамжуулж та бүхэнд бага ч болов туслахыг зорьсон юм. Хар зураг усан будгийн зураг зурж сурахыг хүсч байвал би танд боломжоороо тусланаа…

Одоогийн байгаагаасаа илүү дахиад олон зургийн мэдээлэлүүд олж суурилуулах болноо….За та бүхэнд амжилт хүсье! бүү шантраарай